Мэдээлэл сурталчилгаа, маркетинг

Фонт: + -
2014-06-10


ЗОРИЛГО
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний эрхэм зорилго, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, нийгэмд эзлэх байр суурийг улам бэхжүүлэх, МУЗН-ийн зорилго үйл ажиллагааг сурталчлах,Олон улсын Хүмүүнлэгийн хуулийг сурталчлах, хүмүүнлэгийн үйлсийн эгнээг өргөжүүлэхэд чиглэгдэнэ.

 

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим хэлбэрээр үйл ажиллагаагаа сурталчилах, хамтран ажиллах;
"Нигүүлсэл" сэтгүүлийн нийтлэлийн бодлогыг чанаржуулж, уншигч захиалагчдийн тоог нэмэгдүүлэх;
Мэдээлэл, сурталчилгааны сургалт семинар зохион байгуулах;
Улаан загалмайн ном товхимол, гарын авлага гаргах;
Улаан загалмайн вэбсайт, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг ашиглах;
Хөрөнгө аривжуулах, орлого нэмэгдүүлэх чиглэлээр олон нийтийн компанит ажил зохион байгуулах;
Дотоод, гадаадын хандивлагчдыг хүмүүнлэгийн үйлсэд татан оролцуулах;