Хүүхэд залуучуудын хөтөлбөр

Фонт: + -


Хүүхэд залуучуудын хөдөлгөөн

Хүүхэд Залуучуудын Хөдөлгөөн нь 1993 онд Хүүхэд залуучуудын хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа эхэлж,  2005 онд бодлого, стратеги, дүрмээ шинэчлэн баталсанаар хөдөлгөөн болон өргөжиж, хүүхэд залуучууд руу чиглэсэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Гишүүнчлэл:   

Монгол улсын хэмжээнд 60000 гаруй Өсвөрийн улаан загалмайн, 15000 гаруй Залуучуудын улаан загалмайн гишүүнтэй.

 

Хөдөлгөөний бүтэц, зохион байгуулалт:

Хөдөлгөөний тэргүүн, зохицуулах зөвлөл, дунд шатны хороодын дэргэдэх /аймаг, дүүрэг/ өсвөрийн болон залуучуудын Улаан загалмайн клубууд, анхан шатны хороодын бүлэг, бүлгэмүүдээс бүрдэнэ.

 

Үйл ажиллагааны чиглэл:

  • Хүмүүнлэгийн эрх зүй, үндсэн долоон зарчим

Хүмүүнлэгийн эрх зүй, үндсэн долоон зарчим, Улаан загалмай хөдөлгөөний түүх, үйл ажиллагааг судлан танилцаж, хүнлэг энэрэнгүй үзлийг эзэмшиж, үе тэнгийхэндээ сурталчлан таниулах

  • Эрүүл мэнд анхны тусламж

Хүүхэд залуучуудад ЭМАТ-ын мэдлэг олгох, үе тэнгийн сургагч багшаар бэлтгэх, уралдаан тэмцээн, арга хэмжээнүүдийг зохион байгуулах

  • БЗДХ болон ХДХВ/ ДОХ-оос урьдчилан сэргийлэх

Залуучуудад БЗДХ болон түүнийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зан үйлийг таниулах, үе тэнгийхэндээ БЗДХ болон ХДХВ/ДОХ-ын талаар үнэн зөв мэдээлэл хүргэх, урьдчилан сэргийлэх талаар нөлөөллийн үйл ажиллагаануудыг зохион байгуулах

  • Гамшгийн бэлэн байдал

Байгалийн гамшиг болон олныг хамарсан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг бууруулах, бэлэн байдлаа хангах сургалт сурталчилгаа зохион байгуулах, гамшигт нэрвэгдэгсдэд яаралтай болон нөхөн сэргээх тусламж үзүүлэх

  • Нийгмийн халамж – “Тусч хамтлаг”

Анхан шатны хороодод “Тусч хамтлаг”- ийн хөдөлгөөнийг өрнүүлж, нийгэм, хүний сайн сайхны төлөө бусдад туслах, хүнлэг энэрэнгүй үйлсийн ач тусыг сурталчлах, тусч хүүхдүүдийн ажил үйлсийг урамшуулан, алдаршуулах

  • Цусны донор – “Клуб-25”

Өсвөр үе, залуучуудыг амьдралын эрүүл зан үйлд уриалж, залуу донорын эгнээг өргөжүүлэх, аюулгүй цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулах, Залуу донорын “Клуб-25”-ын үйл ажиллагааг өргөжүүлэн, сурталчлах

  • Олон улс, найрамдал, хамтын ажиллагаа

Хүүхдийн болон залуучуудын оролцооны байгууллага, бүлэг, хамт олонтой хамтран хүүхэд залуус, нийгэм рүү чиглэсэн нөлөөлийн эерэг үйл ажиллагаануудыг зохион байгуулах, мөн бусад орны Улаан загалмайн хүүхэд залуучуудтай танилцах, туршлага солилцох уулзалтуудыг зохион байгуулах, олон улсын хэмжээний сургалт, хурал зөвлөлгөөн, чуулгануудад төлөөлөгчдөө илгээх

  • Хүрээлэн буй байгаль орчин

Сургууль, амьдарч буй орчныхоо нөхцлийг сайжруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулах, хүрээлэн буй байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, цэвэрлэх, цэцэрлэгжүүлэх хөдөлгөөнийг өрнүүлэх, үе тэнгийхнийгээ уриалах үйл ажиллагаа зохион байгуулах

  • Хувь хүний хөгжил

Хүүхэд залуусыг чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, авьяас чадвараа нээн хөгжүүлэхэд нь бодитой хувь нэмэр оруулах, “Залуучуудын оролцоонд тулгуурлан зан үйлийг нь өөрчлөх нь” аргачлалыг нэвтрүүлж, сургалт, сурталчилгаа болон  зуслан цугларалт, уулзалт өдөрлөгүүдийг зохион байгуулах, оролцоог хангах

 

Хэрэгжүүлж буй төсөл:

“Олон Улсын Найрамдал-IV төсөл” – Японы Улаан загалмайн нийгэмлэгийн санхүүжилтээр 2005 оноос эхлэн хэрэгжиж буй “Найрамдал”  төсөл нь 4 дэх удаагаа “Хөдөөгийн сургуульд суурилсан ариун цэвэр ба гамшгийн өмнөх бэлтгэл” гэсэн чиглэлийн хүрээнд 2013-2015 онд хэрэгжиж байна. Өсвөр үеийхний зан үйлийн өөрчлөлтийн арга туршлагад тулгуурлан орон нутгийн сургуулийн сурагчдын эрүүл ахуйн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, тэдний гамшгийн талаарх ерөнхий мэдлэгийг нэмэгдүүлэн, хариу үйлдэл үзүүлэх дадлага олгох чиглэлээр нийслэлийн Баянзүрх, Багануур дүүргүүд болон Дорнод, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгуудад амжилттай хэрэгжиж байна. Төслийн хүрээнд жилд 16000 орчим хүнд бодитоор хүрч ажилладаг.