ОУУЗХороо, ОУУЗХолбоо, Үндсэний нийгэмлэгийн товч танилцуулга

Фонт: + -
2014-04-11


 

ХӨДӨЛГӨӨН ГЭЖ ЮУ ВЭ?

Дэлхийн бараг улс болгонд буй сая сая үнэнч сайн дурын идэвхтнүүд ба дотоодын ажилтнуудын дэмжлэгийг авдаг тул хөдөлгөөн нь дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн сүлжээнд тооцогддог. 1863 онд анх байгуулагдсан бөгөөд хамгийн туршлагатай нь мөн.

Хөдөлгөөн нь дараах гурван бүрэлдэхүүнтэй:

  • 187 Үндэсний Нийгэмлэгүүд

  • Олон Улсын Улаан Загалмайн Хороо (ОУУЗХ)

  • Олон Улсын Улаан Загалмай ба Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоо (ОУУЗУХСНХ).

Хөгжлийн төслүүд ба хүмүүнлэгийн үйл ажиллагаагаар дамжуулан хөдөлгөөн нь олон нийтийг илүү чадалтай, аюулгүй болон хямралаас нөхөн сэргэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хөдөлгөөн нь засгийн газрууд, донорууд, бусад хүмүүнлэгийн байгууллагууд болон хувийн сектортой хамтарч дэлхийн хаана ч байсан, хэн ч байсан эмзэг хүн амд тусладаг.

Засгийн газрууд хөдөлгөөний гишүүд биш ч гэсэн дөрвөн жил тутамд зохиогддог Улаан Загалмай ба Улаан Хавирган Сарын олон улсын зөвлөлгөөнд (цаашид “Олон улсын зөвлөлгөөн” гэнэ) оролцдог. Эдгээр зөвлөлгөөнөөр хөдөлгөөн ба засгийн газар хоёрын үүргийг тодорхойлдог. Эдгээр үүргүүдийг 1949 оны Женевийн Конвенц ба 1977 оны нэмэлт протоколуудад тусгасан хөдөлгөөний бүрэлдэхүүн тус бүрт засгийн газраас даалгасан үүрэг хариуцлаган дээр үндэслэн гаргасан юм.

Хөдөлгөөн нь долоон үндсэн зарчмуудтай. Хүмүүнлэг зарчим нь “хаана ч байсан хүмүүний зовлон зүдгүүрийг хөнгөвчлөх” хөдөлгөөний эрхэм зорилгыг илэрхийлнэ.

Дундыг сахих зарчим нь хөдөлгөөний бүрэлдэхүүн бүр зөрчилдөөнд аливаа нэг талд орохыг цээрлэнэ. Шударга байх зарчим нь ажилдаа ямарваа төрлийн ялгаварлан гадуурхахыг хориглоно. Дотоодын хууль эрх зүй болон Олон улсын зөвлөлгөөний шийдвэрээр дамжуулан засгийн газрууд ҮН-үүдийг долоон зарчмуудын хүрээнд дэмжиж хамтран ажиллах үүрэг хүлээдэг.

Энэхүү зааварчилгаанд хэлсэнчлэн хөдөлгөөн нь дэлхийн даяар хүлээн зөвшөөрөгдсөн улаан загалмай, улаан хавирган сар ба улаан талст г.м. эмблемүүд ашиглаладгаараа танигдана.

Хөдөлгөөний талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.ifrc.org  ба www.icrc.org вэб хуудаснуудаас, мөн тэдгээрийн Хөдөлгөөний түүх, Олон улсын зөвлөлгөөн ба Улаан Загалмай Улаан Хавирган Сар сэтгүүлээс авч болно.

 

ХҮМҮҮНЛЭГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ

Хөдөлгөөн нь нийтлэг асуудлууд болон амьжилттай туршлагуудыг хэлэлцхээр тогтмол уулзалт зохион байгуулдаг.

Дөрвөн жил тутамд Олон улсын зөвлөлгөөн дээр хөдөлгөөний гишүүд Женевийн конвенцийн оролцогч тал болох төрийн төлөөлөгч нартай уулздаг. Олон улсын зөвлөлгөөн нь хөдөлгөөний зөвлөлдөх дээд байгууллага бөгөөд дараагийн дөрвөн жилийн хүмүүнлэгийн чиг болон хүмүүнлэгийн нийтлэг асуудлуудыг засгийн газруудтай хамтран авч үзэх бололццог олгодог байна.

Байнгын комисс нь Олон улсын зөвлөлгөөний итгэмжлэгдсэн байгууллага бөгөөд уулзалт хооронд хөдөлгөөний стратегийн удирдамж гаргадаг. Мөн хөдөлгөөний бүрэлдэхүүн хоорондын уялдаа холбоог сайжруулах, Олон улсын зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ба хөдөлгөөний хэмжээнд тулгарч буй асуудлуудыг авчүздэг байна.

Олон улсын зөвлөлгөөнөөс гадна хоёр жил тутам хоёр чухал уулзалт зохиогддог. Үүнд: Ерөнхий Ассамблей – бүх ҮН-үүд болон Холбооны төлөөлөгч нар оролцдог; Төлөөлөгч нарыг зөвлөлгөөн – хөдөлгөөний бүх бүрэлдэхүүний уулзалт.

Ерөнхий ассамблей нь Холбооны эрх барих дээд байгууллага бөгөөд ерөнхий хяналтыг хийж ерөнхий бодлогуудыг тодорхойлдог. Ерөнхий ассамблейн хуралдаанаас бусад үед Холбооны Удирдах Зөвлөл нь Ерөнхий ассамблейээс гаргасан шийдвэрийн хэрэгжилт болон ерөнхий удирдагаар хангадаг. Төлөөлөгч нарын зөвлөлгөөн гарсан шийдвэрүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хөдөлгөөний ухуулга сурталчилгаандаа  ашигладаг.

 

ХӨДӨЛГӨӨНИЙ БҮРЭЛДЭХҮҮНҮҮД ГЭЖ ЮУ ВЭ?

ҮН-үүд, ОУУЗХ ба Холбоо нь бие даасан хуулийн этгээдүүд юм. Тус бүр өөрийн дүрэм, үүрэгтэй бөгөөд тэдний үйл ажиллагаа нэгдсэн механизм дор багтаж байхаар зөвшилцсөн ба нийтлэг бодлогод нийцэн ажилладаг юм.

 

 

 

 

 

 


 

Олон улсын улаан загалмайн хороо (ОУУЗХ)

ОУУЗХ нь зэвсэгт мөргөлдөөн болон бусад хүчирхийллийн нөхцөлд өртөгсдийг хамгаалдаг ба тэдэнд тусалдаг бие даасан, төвийг сахисан байгууллага юм. Онцгой аюултай нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэхээс гадна олон улсын хүмүүнлэгийн хуулийг сурталчилан таниулж үндэсний хуульд оруулж хэрэгжүүлэхийг дэмждэг.

ОУУЗХ-г ОУХХ-ийн “хамгаалагч” буюу “асрамжлагч” гэдэг бөгөөд ОУХХ-г сурталчлах ба түүнийг мөрдөхийг дэмжиж, түүний хөгжил болон хүмүүнлэгийн зарчмуудыг дэлхий даяар таниулахаар ажилладаг.

ОУХХ-ийн хүрээнд тусгай мандат байдаг. Энэ нь хоригдлуудтай уулзах, тусламж үзүүлэх, гэр бүлийг холбоог нөхөн сэргээх ба зэвсэгт мөргөлдөөний  үеэр бусад хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах г.м. багтана.

ОУУЗХ нь дотооддоо орон байргүй болсон хүн амын хэрэгцээг хангах, дайны үеэс үлдсэн тэсрэх болон галт бөмбөгний аюулаас олон нийтийг сэрэмжлүүлэх ба мөргөлдөөний улмаас сураггүй алга болсон хүмүүсийг олох г.м. ажлыг хийдэг.

 


 

Олон улсын улаан загалмай улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо (ОУУЗУХСНХ)

Олон Улсын Улаан Загалмай ба Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоо (Холбоо) нь 187 ҮН гишүүдтэй олон улсын хүмүүнлэгийн байгууллага юм.

Холбооны олон улсын ерөнхий нарийн бичгийн дарга нарын газар Швейцарийн Женев хотод байрладаг ба холбоо нь олон улсад хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн нэгдлийн/хувь нийлүүлсэн байгууллага юм.

Байгалийн болон мөргөлдөөнгүй нөхцөлд хүний үүсгэж бий болгосон гамшгууд гармагц холбоо нь хөдөлгөөний олон улсын тусламжийг хүргэж зохицуулалт хийдэг. Холбооны эрхэм зорилго бол хүмүүнлэг хүчийг дайчилж эмзэг хүн амын амьдралыг дээшлүүлэх явдал мөн.

Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газар (ЕНБДГ) олон улсын түвшинд төлөөлөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ба зохицуулалт хийх замаар холбооны гишүүдэд үйлчилдэг. Мөн ЕНБДГ өөрөө тусламжийн үйл ажиллагаа зохион байгуулж болдог. Тусламж үзүүлэхээс гадна холбоо нь өргөн хөгжлийн ажил хийдэг. Үүнд гамшгийн бэлэн байдлын хөтөлбөрүүд, эрүүл мэнд ба халамжийн ажлууд болон хүмүүнлэгийн үнэ цэнийг сурталчлах ажлууд багтана. Мөн залуучуудын болон сайн дурынхны хөтөлбөрүүдийн эрсдэл бууруулах болон ХДХВ/ДОХ, сүрьеэ, хумхаа/чичрэг г.м. өвчнүүдийн тархалтыг бууруулах үйл ажиллагааг дэмждэг.

Мөн тус байгууллага ялгаварлан гадуурхал, хүчирхийлэлтэй�дирдлагуудтай өөр онцлог харилцаатай бөгөөд НҮБ-ын системд ТББ бус тусгай статустай болно.

Тухайн улсын ҮН хөдөлгөөний нэг хэсэг болохын өмнө хөдөлгөөний дүрэмд (www.ifrc.org вэб хуудаснаас харна уу) заасан хэд хэдэн нөхцлүүдийг хангасан байх хэрэгтэй. Нэгдүгээрт, тухайн улс 1949 оны Женевийн Конвенцийг хүлээн зөвшөөрч нэгдсэн байх ёстой. Мөн тус улс дотоодын ямар нэг эрх зүйн хүрээнд ҮН-ийг хүлээн зөвшөөрсөн байх ба уг хуулинд ҮН-ийг “хүмүүнлэгийн салбарт олон нийтийн удирлагад нэмэлт туслах үүрэг”-тэй сайн дурын тусламжийн нийгэмлэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

“НЭМЭЛТ ТУСЛАХ” ҮҮРЭГ ГЭЖ ЮУ ВЭ?

“Нэмэлт туслах” үүрэг гэдэг нэр томъёог хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд ҮН ба нийгмийн эрх бүхий байгууллагууд хоорондын онцгой хамтын ажиллагааг тодорхойлоход хэрэглэдэг. Түүхээс харахад Женевийн конвенц болон түүний нэмэлт протоколуудын хүрээнд дайны үеэр өргөн хүрээтэй үйлчилгээг үзүүлж байжээ. Гэвч орчин цагт дэлхий даяар болон нийгэм дэх нэн эмзэг хүн амын хэрэгцээг хангах өргөн хүрээтэй ажлуудыг ҮН-үүд хийж байна.

Нэмэлт туслагчийн хувьд ҮН нийгмийн эрх бүхий байгууллагуудад хүмүүнлэгийн ажил гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлж нэмэлт хүч болох үүрэгтэй. Үүнд нягт зохицуулалттайгаар ҮН өөрийн мандатын хүрээнд хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулахад нь төрийн байгууллагаас албан ёсоор гаргасан хүсэлтүүдийг онцгойлон анхаарч үзэх явдал мөн багтана. Мөн төрийн байгууллагууд ҮН өөрийн үндсэн зарчмуудын хүрээнд үйл ажиллагаагаа бие даан явуулах нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй.

Ийнхүү бие даасан болон харилцан дэмжих үүргийн тусламжтайгаар ҮН ба төрийн байгууллага дараах үйл ажиллагаанд нарийн тодорхойлсон үүрэг хариуцлагыг хүлээхээр зөвшилцсөн байна. Үүнд: эрсдэл бууруулах ба гамшгийн менежментийн үйл ажиллагаанууд, эрүүл мэнд ба халамжийн хөтөлбөрүүд, ОУХХ-ийн сурталчилгаа ба гамшгийн тухай хуулийн хэрэгжилт болон хүмүүнлэгийн үнэ цэнийн сурталчилгаа г.м. Мөн ҮН дайны үед нэрвэгдсэн иргэдэд тусламж ба шаардлагатай бол зэвсэгт хүчнийхэнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг.

Уг онцгой харилцааг олон улсын болон дотоодын хуулиудаар хүлээн зөвшөөрөгдсөн байх ба энэ нь ҮН-ийг ТББ ба бусад хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлдэг иргэний нийгмийн байгууллагуудаас ялгарах гол онцлог чанар юм.

Нэмэлт туслах үүргийг орон оронд өөр өөрөөр ойлгодог боловч нийтлэг ойлголтоор ҮН нь үндэсний болон орон нутгийн төрийн байгууллагуудад хамгийн найдвартай хамтрагч нарын нэгд тооцоогддог. Мөн ҮН-ийн олон улсын болон олон нийтийн түвшинд хүний ба материаллаг нөөцийг дайчлах хүчин чадлыг төрийн байгууллагууд талархан хүлээн авдаг.

Дүгнэхэд, нэмэлт туслахын статусыг харилцан хоёр талын хариуцлагатай ба хоёр талд ашиг тустай тэнцвэртэй харилцаа гэж ойлгож болно. ҮН, засгийн газар ба төрийн бүх шатны байгууллагууд хоорондоо оролцогч тал бүрийн хэрэгцээ болон хязгаарлагдмал бололцоог сайн ойлгохын тулд харилцан ярилцах хэрэгтэй.

 

ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ХУУЛЬ ГЭЖ ЮУ ВЭ?

ОУХХ нь олон улсад мөрдөх дүрмүүд ба зэвсэгт мөргөлдөөний хүмүүс болон объектуудад үзүүлэх сөрөг үр дагаврыг хязгаарлахыг зорьдог.

Мөн дайны хууль гэдгийг хувьд ОУУЗХ зэвсэгт мөргөлдөөний үед зовлон зүдгүүрийг багасгах зорилгоор тодорхой категорийн хүмүүсийг хамгаалж дайн байлдааны арга барилыг хориглодог. ОУХХ-ийн үндсэн санаанууд бол:

  • Зэвсэгт мөргөлдөөнд оролцоогүй эсвэл оролцохоо больсон хүмүүс уруу дайрахгүй байх (үүнд энгийн иргэд, шархадсан буюу баривчлагдсан дайсны цэргүүд г.м.)
  • Энгийн иргэд болон байлдагч нарыг ялгахгүй зэвсэг ашиглаж болохгүй, буюу шаардлагагүй зовлон ба хохирол гаргахгүй байх

ОУХХ-ийг олон олон улсын гэрээнд (ялангуяа 1949 оны Женевийн конвенц ба түүний нэмэлт протоколууд) болон орон нутгийн хууль тогтоомжинд багтсан болохыг харж болно. Мөн тодорхой төрлийн зэвсэг хэрэглэхийг хориглосон эсвэл хязгаарласан олон улсын нилээдгүй гэрээнүүд байдаг.

ОУХХ-ийг дотооддоо хэрэгжүүлэхэд парламентийг гишүүд гол үүрэг гүйцэтгэдэг. Иймд тодорхой удирдамжийг ОУУЗХ-ны “ОУХХ-ийг дотооддоо хэрэгжүүлэх гарын авлага” (2011)-аас авах боломжтой (www.icrc.org вэб хуудаснаас харна уу).

ҮН нь өөрийн улс оронд ОУХХ-ийг сурталчилахад Олон улсын зөвлөлгөөний шийдвэрийн дагуу гол үүрэг хүлээдэг. Үүнтэй адил засгийн газар энэ асуудал дээр ҮН-тэй хамтран ажиллах үүрэгтэй.

 

ГАМШГИЙН ХУУЛЬ ГЭЖ ЮУ ВЭ?

Улс оронд гамшгаас урьдчилан сэргийлэлт, хариу үйлдэл ба нөхөн сэргээлтийг сурталчилан таниулахад туслах үндэсний, бүсийн ба олон улсын түвшний хууль, журам ба дүрмүүдийн цогц юм.

Олон нийтэд тулгуурласан, сайн дурын санаачлагатай ҮН-үүдийг нэгтгэсэн дэлхийн хүмүүнлэгийн сулжээний хувьд холбоо болон түүний гишүүд гамшгийн хуульд өөрийн гэсэн онцлог бүхий хандлагатай. 2001 оноос холбоо нь дээрхи сэдвээр судалгаа ба хэлэлцүүлгийн албан ёсны хөтөлбөртэй байсаар ирсэн. Үүгээрээ өөрийн гишүүдийг төрийн байгууллагуудад зөвлөлгөө ба дэмжлэг үзүүлэхэд нь тусалдаг.

Энэхүү ажлыг томоохон хэсгийг “олон улсын гамшгийн хариу үйлдлийн тухай хууль, дүрэм ба зарчмуудыг” (гамшгийн тухай хууль) буюу олон улсын гамшгийн хариу үйлдлийн ажиллагааг удирдах дүрмүүдэд хандуулсан байна. Арван жилийн дэлхийн хэмжээний судалгаа ба хэлэлцүүлэг нь олон улсын тусламжийг удирдан явуулах хууль эрх зүйн орчны зай завсарыг тодорхойлсон билээ. Ийм байснаараа олон тусламжийн үйл ажиллагаа саатсан бөгөөд нэг талаас шаардлагагүй хүнд суртал, хураамж ба саатуулалт, нөгөө талаас муу чанар, муу зохицуулалт ба дотоодын тусламжид нэмэлт болж чадаагүй г.м. шалтгаантай байжээ.

Эдгээрийг шийдвэрлэхийн тулд 2007 онд ОУУЗУХС-н ХХХ олон улсын зөвлөлгөөнөөр Женевийн конвенцийн төрийн талууд ба ОУУЗУХС хөдөлгөөн нь “Олон улсын гамшгийн тусламж ба эхэн үеийн нөхөн сэргээлтийн зохицуулалт ба дотоодын чиглүүлэлтийн талаарх зааварчилгааг” (ОУГХҮХ) баталсан билээ. Энэхүү зааварчилгаа нь хүмүүнлэгийн тусламжийг сурталчилахад хэрэгцээгүй саатал гаргахгүй байх үүднээс, мөн зохицуулалт болон тусламжийн чанарыг сайжруулах үүднээс тухайн улс өөрийн хууль, бодлого ба журмуудыг бэхжүүлэхэд туслах зориулалттай юм.  2011 онд НҮБ-ын хүмүүнлэгийн ажлыг зохицуулах газар болон Парламент хоорондын нэгдэлтэй хамтран холбоо нь  зааварчилгааг  хэрэгжүүлэхэд нь улс орнуудад зориулан Олон Улсын гамшгийн тусламжийн зохицуулалт ба  дэмжлэг болох загвар хуулийг боловсруулсан.

Сүүлийн жилүүдэд холбоо ба түүний гишүүд бусад гамшгийн хуулийн асуудлуудад онцгой анхаарч байна.  Үүнд олон нийтийн түвшинд гамшгийн эрсдэлийн бууруулахад эдгээр хууль тогтоомжууд хэрхэн дэмжиж сурталчлах, гамшгийн дараа орогнох байраар хангахад зохицуулалтын бэохшээлүүдийг хэрхэн багасгах г.м. багтана.

Олон улсын зөвлөлгөөний шийдвэрийн дагуу гамшгийн хуулиудыг илүү үр дүнтэй болгож бэхжүүлэхэд хамтран ажиллах үүргийг төр, ҮН ба Холбоо хүлээсэн.

 

Улаан загалмай, Улаан хавирган сар ба Улаан талст эмблем гэж юу вэ?

Хөдөлгөөн нь гурван таних эмблемтэй. Тус бүр адилхан хамгаалах ётатус ба утга санаа агуулсан бөгөөд 1949 оны Женевийн конвенц ба түүний 2005 оны гурав дахь нэмэлт протоколоор олон улсын хуульд заасан юм. Эдгээр гурван эмблэмүүд ямар нэг шашны ба улс төрийн утга санаа агуулаагүй тул төвийг сахисан байна.

Эмблемүүдийг хэрхэн ашиглах ба яагаад тэд чухал вэ?

Эмблемүүдийг хоёр зорилгоор ашиглана – “хамгаалалтын” ба “таних тэмдэгийн” хэрэглээ.  Хамгаалалт болгон ашиглах гэдэг нь зэвсэгт мөргөлдөөний нөхцөлд эмнэлгийн ба шашны хүмүүс, эмнэлгийн төхөөрөмж (цэргийн эмнэлэг ба эмнэлэг-усан онгоц г.м. хээрийн түргэн тусламж ба барилгууд) дээр эмблемийг наах/байршуулах. Эмблемийн ийнхүү ашиглах явдал хөдөлгөөний хүн хүч ба объект гэдгийг илэрхийлэхгүй. Харин эмблемийг эдгээр хүмүүс болон байгууламж дээр байршуулснаар байлдагч нарт дайрахгүй байхыг анхааруулж буй юм. Ө.х. “битгий бууд” гэсэн утга агуулах ба шархадсан болон өвчтэй хүмүүсд тусламж үзүүлэх зорилгоор хамгаалалт болж өгдөг.

Эдгээр эмблемүүдээр хамгаалагдсан хүмүүс, төхөөрөмж эсвэл байгууламжуудыг дайрах юм бол Женевийн конвенцийг зөрчиж буй бөгөөд үйлдсэн хүн бүр дайны гэмт хэрэгтэнд тооцогдоно. Хэрэв хөдөлгөөний эмблемийг зэвсэгт мөргөлдөөний үед урвуулан ашиглавал (жишээ нь, дайралтаас байлдаж буй цэргүүдийг хамгаалах) урвасан гэж үзэн Женевийн конвенцийг дагуу дайны гэмт хэрэгт тооцдог.

 

Таних тэмдэг болгож ашиглах гэдэг нь түүнийг ашиглаж буй хүмүүс ба объектууд хөдөлгөөнтэй хамааралтайг илэрхийлж буй явдал юм. ҮН эмблемийг энхийн цагт ашиглаж болно. Энэ нь хөдөлгөөнтэй хамааралтай гэх ба түүний явуулж буй үйл ажиллагаа хөдөлгөөний журам болон үндсэн зарчмуудын дагуу явагдаж буйг илэрхийлнэ. Иймд ҮН-ийн үзүүлж буй тусламжинд чухал ач холбогдол өгч байгаа юм.

Аль ч төр ба ҮН энэ гурван эмблемийг нэгийг сонгож ҮН-ийн таних тэмдэг болгон ашиглана. Гэвч төр эдгээр гурван эмблемд зохих хүндэтгэл үзүүлж тэдний нэр хүндийг ямар ч тохиолдолд унагахгүй байх тал дээр анхаарна. Женевийн конвенцийн хууль нь олон улс орнуудад эмблемийн ашиглалтыг зохицуулдаг ба зохистой зөвшөөрөлгүй эдгээр тэмдэгтүүдийг ашигласан бол гэмт хэргийн зөрчил гэдгийг тодорхойлсон.

Мөргөлдөөнтэй газар олон хүмүүс аюулгүй байх зорилгоор энэ эмблемүүдээс хамааралтай бөгөөд дэлхийн дахинд хүндлэгдсэн эмблемд амьд гарсандаа талархдаг.

 

Хүмүүнлэгийн дипломат харилцаа гэж юу вэ?

Шийдвэр гаргагчид болон лидерүүдэд хандаж нөлөөлөхийг хөдөлгөөн нь хүмүүнлэгийн дипломат харилцаагаар дамжуулан эмзэг хүмүүсийн эрх ашгийн төлөө ба хүмүүнлэгийн зарчмуудын хүрээнд эрэлхийлдэг.

Хөдөлгөөний бүрэлдэхүүн хэсгүүд өөрсдийн үйл ажиллагаа болон бодлогоос хамааран өөр өөр байх боловч ижил үндсэн зарчмуудын баримталдаг. Үүнд:

  • Хүмүүнлэгийн дипломат харилцаа тухайн шийдвэр ба бодлого нь хүмүүнлэг үйлчлэлтэй байх тал дээр анхаарна
  • Туршлага, тоо баримтууд дээр үндэслэн хөдөлгөөний хүмүүнлэгийн дипломат харилцааг шийдвэр гаргагч нартай нууцлал өндөртэй хийх ба шаардлагатай гэж үзвэл лидерүүдийн саналыг оролцуулна.

Хүмүүнлэгийн дипломат харилцаа хөдөлгөөний хэмжээнд сонгол гэхээсээ илүү хариуцлага гэж тооцогддог болсон. Энэхүү “хариуцлага” нь хүмүүнлэгийн салбарын төрийн байгууллагатай ойртож ажиллах боломж олгож буй  нэмэлт туслах  онцгой үүрэгтэй ҮН-с үүдэлтэй. Энэ нь хөдөлгөөний бие даасан байдал, дэлхий даяар өргөн хүрээтэй хүмүүнлэгийн үйл ажиллагаа, олон нийтэд тулгуурласан түүний сая саясайн дурын идэвхтнүүд, Холбоо ба ОУУЗХ НҮБ-ын Ерөнхий Ассамблейд ажиглагчийн статус эдэлдгээс үүдэлтэй. Мөн энэ нь дэлхийн даяар шийдвэр гаргагч нарын анхаарлыг эмзэг хүмүүсийн хэрэгцээ сонирхолд хандуулах зорилгоор хөдөлгөөн нь  дэлхийн ба дотоодын түвшинд шийдвэр гаргах процессд оролцох боломжтой болно.

Улаан загалмай ба улаан хавирган сарын олон улсын зөвлөлгөөн дээр төр ба хөдөлгөөний хүлээсэн үүргүүд нь хөдөлгөөний хүмүүнлэгийн дипломат харилцааны томоохон хэсэг юм. Эдгээр хариуцлагатай холбоотой бүхий л асуудлуудад төрийн байгууллага үүн дотор парламентийн гишүүдийг байнга оролцуулж байхыг ҮН хариуцан ажиллана. Иймд хүмүүнлэгийн дипломат харилцаа нь ҮН засгийн газраа зохион байгуулалттай хэлэлцүүлэгт оролцуулах явц ба өнөөдөр дэлхий даяар тулгарч буй нэн яаралтай хүмүүнлэгийн болон хөгжлийн асуудлуудад үр дүнд чиглүүлсэн ба бодит баримтанд тулгаарласан байдлыг санал болгоно.