Малчдын бүлгийг чадавхжуулах сургалт эхэллээ


МУЗН-ийн Гамшгийн менежментийн хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд малчдын бүлгийг чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулж эхэллээ.  Эхний ээлжинд Төв аймгийн Улаан загалмай хороо болон анхан шатныхан, малчдын бүлгийн гишүүд  оролцож байна. Дараагийн ээлжинд Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Завхан аймгийн Улаан загалмайн анхан шатны хороо болон малчдын бүлгийн гишүүд оролцох юм.

Сургалтаар МУЗН-ийн үйл ажиллагааны мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, гамшгийн өмнө бэлэн байдлаа хэрхэн  хэрхэн хангах талаар суралцана.