ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ

Та Монголын улаан загалмай нийгэмлэгийн 249,770 гишүүд, дэмжигчдийн нэг болсноор хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмэр оруулж, өөрийгөө хөгжүүлэх төрөл бүрийн сургалтад хамрагдаж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрүүл мэнд, анхны тусламж, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чадвартай болно.

ЦУСНЫ ДОНОР ХЭРХЭН БОЛОХ ВЭ?

Цусны донорын сургалт, сурталчилгааг явуулах үүргийг Донорын тухай хуулиар хүлээсэн тул донорын цусны хэрэгцээ, ач холбогдлын талаар нийгэм, олон нийтэд сурталчлан таниулах, шинээр цусны донорын эгнээг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллна.

АНХНЫ ТУСЛАМЖИЙН ТӨЛБӨРТЭЙ СУРГАЛТ

Гэнэтийн өвчлөл, осолд өртөн анхны тусламж үзүүлэх нөхцөл байдал хэзээ ч, хэнд ч тохиолдож болзошгүй. Анхны тусламжийн мэдлэг, чадвартай байснаар Та өөрийгөө болон өөрийн ойр дотны хүмүүсийн амь насыг аврах болно.

ХОЛБОО БАРИХ

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Энхтайвны гудамж, МУЗН-ийн төв байр info@redcross.mn (+976)-77770508

МУЗН танилцуулга

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хуулиар Улаан загалмай нийгэмлэгийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүмүүнлэгийн салбарт төрдөө нэмэлт хүч болж ажиллах цорын ганц үндэсний нийгэмлэг мөн болохыг баталгаажуулсан билээ. Манай нийгэмлэг нь төр, захиргааны байгууллагатай харилцахдаа бие даасан байдлаа хадгалж, төрийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төрдөө нэмэлт хүч болон ажиллаж байна.

дэлгэрэнгүй унших

ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД

ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ

Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт, Улаанбаатар хотоос 68км, Цонжин Болдог дахь Чингис хааны хөшөөт дурсгалаас чанх хойшоо 8км-т орших уулс, ус цогцолсон байгалийн үзэсгэлэнт цэлгэр дэнж дээр байрладаг. Нэг ээлжиндээ 130 хүн хүлээн авах боломжтой. Монгол улсынхаа төдийгүй Олон улсын улаан загалмайч хүүхэд, залуучууд, сайн дурын ажилтнуудыг хүлээн авч хөгжлийн сургалт, туршлага солилцох уулзалт зохион байгуулдаг.

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ 7 ЗАРЧИМ

ЭНЭРЭНГҮЙ БАЙХ

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний хүмүүнлэгийн үйл ажиллагаа нь тулалдааны талбарт шархдагсдад ялгаварлалгүйгээр тусламж үзүүлэх, олон улсын болон үндэсний хэмжээнд хаана ч болов хүнийг зовлон зүдгүүрээс урьдчилан сэргийлэх, хуваалцан хөнгөвчлөх чин хүслээр туслах явдал юм.

ШУДАРГА БАЙХ

Нийгэмлэг нь хүнийг яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэг, нийгмийн давхарга, улс төрийн үзэл бодлоор ялгаварлан гадуурхахгүй. Хувь хүний зовлонг нимгэлж, гагцхүү тэдний хэрэгцээнд тулгуурлах бөгөөд хамгийн хүнд нөхцөлд байгаа хүмүүст эн тэргүүнд анхаарал тавина.

ТӨВИЙГ САХИХ

Олны итгэл найдварыг хүлээхийн тулд Хөдөлгөөн нь сөргөлдсөн талуудын аль нэг талыг баримтлахгүй байх бөгөөд ямар ч үед улс төр, арьс өнгө, шашин, үзэл бодлын шинж чанартай сөргөлдөөнд орж болохгүй.

БИЕ ДААХ

Хөдөлгөөн нь бие даасан байна. Үндэсний нийгэмлэг нь өөрийн улсын төр засгийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэмэлт хүч болж, улсын хууль тогтоомжид захирагдахын зэрэгцээ ямар ч үед Хөдөлгөөний зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулж байхын тулд өөрсдийн бие даасан байдлыг ямагт хангаж байх ёстой.

САЙН ДУРЫН БАЙХ

Нийгэмлэг нь тусламж үзүүлэх зорилготой сайн дурын хөдөлгөөн бөгөөд ямар ч үед ашиг олохыг эрмэлзэх ёсгүй.

НЭГДМЭЛ БАЙХ

Аливаа улсад нэг л Улаан загалмай эсхүл Улаан хавирган сар нийгэмлэг байна. Энэ нь бүх нийтэд нээлттэй байх ба хүмүүнлэгийн үйл ажиллагааг нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд явуулна.

ТҮГЭЭМЭЛ БАЙХ

Олон улсын Улаан загалмай болон Улаан хавирган сар хөдөлгөөнд аливаа нийгэмлэг бүр тэгш эрхтэй байх ба бие биедээ харилцан туслах талаар адил үүрэг, хариуцлага хүлээдгээрээ дэлхийд түгээмэл шинжтэй байна.

0

Дунд шатны хороо

0

Мэргэшсэн сайн дурынхан

0

Өсвөрийн Улаан загалмайч

0

Хүмүүнлэгийн гишүүн байгууллага

Анхны тусламжийн сургалт

Анхны тусламж гэдэг нь аливаа гэмтэл, бэртэл, өвчлөл, биеийн хямрал, гэнэтийн ослын улмаас эрүүл мэндийн хүндрэл хүндрэл үүссэн хүнийг эмнэлэгт хүргэх хүртэл эсвэл эмнэлэгийн тусламж ирэхээс өмнө цаг алдалгүй гарын доорх материалыг ашиглан өөртөө болон бусдад үзүүлэх тусламжийг хэлнэ. МУЗН-ийн Анхны тусламжийн сургалтын төв нь олон нийт, албан байгууллага, хувь хүмүүст Анхны тусламжийн сургалтыг тогтмол зохион байгуулж байна.

дэлгэрэнгүй унших

Цонжин Болдог-оос 8км зайд байрлалтай Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд сургалтын гэр хариуцсан үйлчилгээний ажилтан авна.Дэлгэрэнгүй мэдээллийг 88016679 дугаараас авна уу...

Гүйцэтгэх үндсэн үүрэгБайгууллага: Монголын улаан загалмай нийгэмлэг /МУЗН/Албан тушаал: Хүүхэд залуучуудын хөдөлгөөний дэмжих багийн ажилтанТөрөл: Бүтэн цагийнАжлын байрны зорилго:Хүүхэд, залуучуудыг хүмүүнлэгийн үйлсэд уриалан оролцуулж, хүнлэг энэ...

Гүйцэтгэх үндсэн үүрэгАжлын байрны зорилго:Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний болон Монголын улаан загалмай нийгэмлэгийн үнэт зүйл, үндсэн 7 зарчмыг чандлан мөрдөж үндэсний хэмжээнд Сайн дурын идэвхтнүүдийн үйл ажиллагаа, оролц...